“ХҮНИЙ ЭРХИЙН ТАЛААР” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ХҮНИЙ ЭРХИЙН ТАЛААР” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газар 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хүний Эрхийн Үндэсний Комисстой хамтран сургалт зохион байгууллаа.   

Хүний Эрхийн Үндэсний Комиссын Өвөрхангай аймаг дахь референт Н.Туул тус прокурорын газрын 12 прокурор ажилтнуудад“Хүний Эрхийн Үндэсний Комиссын чиг үүрэг үйл ажиллагаа болон хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ” сэдвээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 21 алба хаагчдад “Хүний эрх ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” сэдвээр тус тус сургалтыг явууллаа. 

Энэхүү сургалт нь төрийн үйлчилгээнд хүний эрхийн хангах, хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, Монгол Улсын нэгдсэн орсон Олон Улсын гэрээ, конвенцын заалтыг нэг мөр ойлгон, хэрэгжилтийг хангуулахад үр дүнтэй сургалт боллоо.

Мэдээг хуваалцах:
Холбоос хуулагдлаа