АХМАДУУДТАЙ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Өвөрхангай аймгийн прокурорын газраас санаачлан Хүний эрхийн үндэсний комиссын Өвөрхангай аймаг дахь референт Н.Туултай хамтран Хархорин сумын ахмадын “Энэрэл клуб”-ын хамт олонтой уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтаар ахмад настны эрх хангагдаж байгаа эсэх талаар харилцан мэдээлэл хийж, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо.
Уулзалтад оролцсон ахмадууд цахим орчинд хүний нэр төрийг гутаан доромжлох үзэгдэл их байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж, ахмад настны эрх эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхэд зөрчигддөг бөгөөд ялангуяа асаргаа, сувилгаанд байдаг ахмад настны эрх зонхилон зөрчигдөж байгаа талаар онцолсон.
Хархорин сумд үйл ажиллагаа явуулдаг тус клуб нь 2013 онд байгуулагдаж, 13 дахь жилдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 100 гаруй гишүүнтэй.
Цаашид хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийтийн ашиг сонирхол зөрчигдөж байгаа тохиолдлуудад ахмад настны санал бодлыг сонсож, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
