СУРАГЧДЫН ДУНД “ХУУЛИА МЭДЬЕ-ЭРХЭЭ ХАМГААЛЪЯ” СЭДЭВТ  “ДЭВЖЭЭ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СУРАГЧДЫН ДУНД “ХУУЛИА МЭДЬЕ-ЭРХЭЭ ХАМГААЛЪЯ” СЭДЭВТ  “ДЭВЖЭЭ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өвөрхангай аймгийн прокурорын газраас Арвайхээр сумын Засаг даргын тамгын газартай хамтран сурагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хариуцлагатай иргэний ухамсар, зөв хандлагыг төлөвшүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цахим орчинд хүний эрх зөрчихөөс урьдчилан сэргийлэх, цахим орчин дахь хүний эрхийн ойлголтыг сайжруулах зорилгоор “Хуулиа мэдье-Эрхээ хамгаалъя” сэдэвт  “Дэвжээ" тэмцээнийг 4 үе шаттайгаар зохион байгууллаа.

Оролцогч хүүхдүүд үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчны хяналтын хэрэглээ хүүхдийн эрхийг хэрхэн зөрчиж байгааг харуулж, цахим орчныг соёлтой хэрэглэхийг уриаллаа.

Тус тэмцээнд 4 сургуулийн 8 баг оролцож, мэдлэг оюунаараа өрсөлдсөнөөс Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн “Чилл чат” баг тэргүүн байрт эзэлж,  Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн “Хязгааргүй” баг 2 дугаар байр, Мэргэд сургуулийн “Эрх зүйн дархлаа” баг 3 дугаар байрт тус тус шалгарлаа.

 

-----о0о-----

Мэдээг хуваалцах:
Холбоос хуулагдлаа