Өвөрхангай аймгийн прокурорын газраас 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр аймгийн мэргэжлийн хяналтын газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд болон 19 сумдын байгаль хамгаалагч нарт сургалт зохион байгууллаа.
Сургалтыг “Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах асуудлууд”, “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа”, “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох журам” сэдвүүдээр явуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар