card

Түүхэн товчоо

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Өвөрхангай аймгийн прокурорын газар нь 1931 оны 02 дугаар сард аймгийн шүүхийн харьяанд үүсэн байгуулагдаж, прокуророос хуулийн биелэлтэд хяналт тавих албыг аймгийн шүүхийн орлогч дарга хариуцан гүйцэтгэж байжээ.

1939 онд БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн тогтоолоор аймаг, хот, цэргийн прокурорын газруудыг шүүхийн харьяаллаас тусгаарлахад Архангай аймгийн прокурорын газар нь аймгийн прокурор 1, мөрдөн байцаагч 1, нарийн бичгийн дарга 1 гэсэн 3 орон тоотой  ажиллах болсон.

Төр засгаас прокурорын байгууллагыг бэхжүүлэх талаар олон арга хэмжээ авсны үр дүнд 1941-1960 онд ерөнхий хяналт, мөрдөн байцаалт эрхэлсэн туслах прокурор 2, мөрдөн байцаагч 5, жолооч 1 зэрэг орон тоо нэмэгджээ. 1960 онд тус аймагт 7 хэсгийн прокурор бий болж, 1973 онд аймгийн прокурорын газарт орлогч прокурорын орон тоог бий болгосон байна.

1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хуульд прокурорын байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг шинээр тодорхойлсны дагуу 1993 оны 04 дүгээр сард Улсын Их Хурлаас "Прокурорын байгууллагын тухай" хуулийг баталж, улмаар мөн оны 7 дугаар сард хуульд нийцүүлэн прокурорын байгууллагыг шинэчлэн зохион байгуулснаар Ховд аймгийн прокурорын газар, Хархорин сум дахь сум дундын прокурорын газар байгуулагдсан.

Аймгийн прокурорын газар нь Баян-Өндөр, Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Хайрхандулаан, Нарийнтээл, Уянга, Тарагт, Зүүнбаян-Улаан, Арвайхээр сумдад,

Хархорин сум  дахь сум дундын прокурорын газар нь Хархорин, Хужирт, Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Бат-Өлзий сумдын нутаг дэвсгэрт  прокурорын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж тавьж байна. 

Онцлох мэдээлэл