“ХҮНИЙ ЭРХ-ХҮН БҮРД” ӨДӨРЛӨГИЙГ БҮРД, БАЯН-ӨНДӨР СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ХҮНИЙ ЭРХ-ХҮН БҮРД” ӨДӨРЛӨГИЙГ БҮРД, БАЯН-ӨНДӨР СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өвөрхангай аймгийн прокурорын газраас аймгийн Засаг даргын тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүний эрхийн үндэсний комиссын Өвөрхангай аймаг дахь реферэнт Н.Туул, Монголын хуульчдын холбооны салбартай хамтран "Хүний эрх-хүн бүрд" өдөрлөгийг Бүрд, Баян-Өндөр сумдад зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь иргэдийн хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, хүний эрх  зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн.

Оролцогч байгууллагын зүгээс иргэдэд эрхээ хамгаалах, зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээх боломжтой талаар тайлбарлаж, хууль, эрх зүйн мэдээлэл, зөвлөгөөг хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажилласан.

Тус өдөрлөгт сумдын төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид зэрэг 200 гаруй хүн оролцлоо.