Өвөрхангай аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад яриа, таниулга хийлээ
Сургалтаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил гэж юу болох талаар талаар танилцуулж, аймгийн хэмжээнд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлүүд, санаатай болон санамсаргүй байдлаар хохирол учруулбал үүсэх хууль эрхзүйн үр дагаврын талаар мэдээлэл өгч, хүрээлэн буй орчноо хайрлан, хамгаалахын ач холбогдлын талаар хүүхдүүдийн санал, сэтгэгдлийг сонслоо.
Мөн сургалтын явцад олж мэдсэн мэдээллийг бататгах зорилгоор сурагчдын дунд асуулт хариултын “Алтан хонх”, “Аха” зэрэг танин мэдэхүйн тэмцээн зохион байгууллаа.
Дээрх арга хэмжээнд Өвөрхангай аймгийн 100 гаруй сурагч хамрагдаж, мэдлэг оюунаа сорин өрсөлдсөн юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газар