ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧ ХҮҮХДҮҮД ПРОКУРОРЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

A- A A+
ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧ ХҮҮХДҮҮД ПРОКУРОРЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Өвөрхангай аймгийн прокурорын газрын хамт олон аймгийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүлэгчид хүүхдүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус аймгийн хүүхдийн зөвлөл нь 253 нээлттэй гишүүнчлэлтэй, хүүхдийн эрхтэй холбоотой тэдний дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэх зорилготой, үйл ажиллагаанд нь хүүхдүүд манлайлан оролцдог байгууллага юм.  

Хүүхдийн зөвлөлийн тэргүүн, хороодын ахлагч нар прокурорын газрын үйл ажиллагаатай танилцаж, сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, сурагчдад хууль эрх зүйн ойлголт мэдээллийг өгөх зэргээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж, хүлээн авч уулзан, тэдний дуу хоолойг сонссон  прокурорын газрын хамт олонд талархал илэрхийллээ.