ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХ 580, ЗӨРЧЛИЙН ШИНЖТЭЙ 3895 ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ШАЛГАЖ БАЙНА

A- A A+
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХ 580, ЗӨРЧЛИЙН ШИНЖТЭЙ 3895 ГОМДОЛ,  МЭДЭЭЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ШАЛГАЖ БАЙНА

Өвөрхангай аймгийн прокурорын газар, аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаа, Замын цагдаагийн тасаг болон Мөрдөн байцаах, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн удирдлага, алба хаагчид, 18 сумдын хэсгийн төлөөлөгч нар зөвлөгөөнд оролцож, 2023 оны эхний 8 сард хийж гүйцэтгэсэн ажил, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2023 он гарсаар гэмт хэргийн талаарх 580, зөрчлийн шинжтэй 3895 гомдол,  мэдээлэлийг хүлээн авч шалгаж байна.

Хамтарсан зөвлөгөөнөөс мөрдөн байцаалтын хэргийн хугацаа сунган шалгагдаж байгаа хэргүүдийг шуурхай шийдвэрлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийг зөрчихгүй байх, хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажиллахтай холбоотой шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлж ажиллахаар боллоо.

2021 онд мөрдөн байцаалт явуулсан нийт хэргийн 9,7 хувь, 2022 онд 9,6 хувь, 2023 оны 8 сарын байдлаар 10,7 хувьд нь хугацаа сунган шалгалтын ажиллагаа явуулсан байна.

Мөн “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, дүгнэлт гаргах, шинжилгээ хийх журам”-ын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.