Өвөрхангай аймгийн прокурорын газраас аймгийн Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний хэлтэстэй хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Шүүх шинжилгээний хэлтсийн удирдлага, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах, Эрүүгийн цагдаа, Нийтийн хэв журам хамгаалах, Замын цагдаагийн тасгууд болон 12 сумдын хэсгийн төлөөлөгч нар цахимаар оролцож, хэд хэдэн асуудлаар санал солилцсон байна.
Тухайлбал, цагдаагийн эрх бүхий албан тушаалтнууд, мөрдөгчдийн мэдлэг, ур чадварыг сайжруулж, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх, зөрчлийн холбогдогчийг саатуулах ажиллагаанд хүний эрхийг хангахад онцгой анхаарах, Цагдаагийн газрын тасаг хооронд ажлын уялдаа холбоотой байх зэрэг асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар