Монгол улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгаж, мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын чиг үүргийг салбарын яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, зарим төр, захиргааны байгууллагуудад шилжүүлсэн.
Үүнтэй холбоотойгоор Өвөрхангай аймгийн прокурорын газраас аймгийн Цагдаагийн газар болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах, хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах асуудлыг хэлэлцжээ.
Тус аймгийн хэмжээнд 11 эрх бүхий албан тушаалтан хяналтын чиг үүргийнхээ дагуу шилжин ажиллаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар