НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРИАЛЛАА

A- A A+
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРИАЛЛАА

Өвөрхангай  прокурорын газраас 2025 оны гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг судлахад Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 23 буюу 1.2 дахин, Эрүүгийн хуулийн 27 дугаар бүлэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 95 буюу 52.8 хувиар, Эрүүгийн хуулийн 10 дугаар бүлэгт заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 15 буюу 16.6 хувиар тус тус өссөн байна.

Прокурорын газраас аймгийн хэмжээнд зонхилон үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчдын хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор уулзалт хийлээ. Энэ үеэр прокуророос гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө.  

Мөн төрийн алба хаагчдад хуулиа дээлэлж, аливаа гэмт хэрэг,  зөрчлөөс ангид байхад анхаарах, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудыг хамтран ажиллахыг уриаллаа.

Уулзалт, арга хэмжээнд аймгийн 600 гаруй төрийн алба хаагч оролцлоо.