Өвөрхангай аймгийн прокурорын газраас Монгол Улсын ёс зүйн хороо, Авлигатай тэмцэх газар, Өвөрхангай аймгийн засаг даргын тамгын газартай хамтран “Удирдах албан тушаалтны манлайлал” сэдэвт сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа.
Тус сургалтад аймаг, сумын төрийн байгууллагын удирдах түвшний алба хаагчид болон төрийн байгууллагын удирдах албан тушаалтан зэрэг нийт 200 гаруй албан хаагч хамрагдав.
Прокуророос 2023-2025 онд үйлдэгдсэн авлигын гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийн талаарх судалгааны дүнг танилцуулж, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өглөө.
Мөн төрийн албан хаагчийн ёс зүйн манлайллыг дээшлүүлэх, үйл ажиллагааны ил тод шударга байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн байгууллага анхаарч ажиллах, ёс зүйн зөрчил гаргахгүй байх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар