ЦАХИМ ЗАЛИЛАНГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГОТОЙ УРАЛДААН ЗАРЛАЖ, ДҮГНЭЛЭЭ

A- A A+
ЦАХИМ ЗАЛИЛАНГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГОТОЙ УРАЛДААН ЗАРЛАЖ, ДҮГНЭЛЭЭ

Өвөрхангай аймгийн прокурорын газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Өвөрхангай аймаг дахь Монгол банкны салбар, Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран цахим залилангаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд болон насанд хүрэгчдийн дунд рийл бичлэгийн уралдаан зарлаж, дүгнэлээ.

Уралдааныг “Цахимд нягтал-залиланд бүү хуурт” сэдвийн хүрээнд зарласан бөгөөд оролцогчид цахим орчинд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэдээллийг нягталж шүүлтүүртэй ашиглахыг олон нийтэд анхааруулж, гэмт хэргийн хохирогч болохгүй байхад хүн бүрийн оролцоо чухал болохыг бүтээлдээ онцолжээ.

Рийл бичлэгүүдийг аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн пэйж хуудаст нийтэлж олон нийтийн хүртээл болгож, агуулга, бүтээлч байдал, нийтэд хүрсэн байдал зэргийг харгалзан дүгнэсэн.

Нийт 17 бүтээл ирүүлснээс насанд хүрэгчдийн төрөлд Арвайхээр сумын “Баялаг нийлэмж” клуб,  хүүхдийн төрөлд Төгрөг сумын “Өсвөрийн энтерпренерүүд” клуб тус тус тэргүүн байр эзэллээ.