“ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ ЯАГААД ҮҮСДЭГ ВЭ” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ ЯАГААД ҮҮСДЭГ ВЭ” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өвөрхангай аймгийн прокурорын газраас санаачлан Арвайхээр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Шуудан үйлчилгээний газартай хамтран Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хүүхэд бүрийн эрх, эрх чөлөөг хүндэтгэх ойлголт, хандлагыг түгээн дэлгэрүүлж хүүхдийн үзэл, бодлыг сонсох зорилгоор “Үе тэнгийн дээрэлхэлт яагаад үүсдэг вэ? сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.

Эссэ бичлэгийн уралдаанд оролцогч нар нь бүтээлээ сумын Шуудан үйлчилгээний газраар дамжуулан илгээж, Монгол Улсын Прокурорын байгууллагын 95 жилийн ой, Олон Улсын Прокурорын холбооны 30 жилийн ойд зориулан гаргасан маркийг наан ирүүлсэн нь онцлог байлаа. 

Хүүхдүүд эссэндээ үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар өөрийн бодлоо тусгахдаа, хүүхдүүд бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөггүй, гэр бүлийн хүчирхийлэл дунд өссөн хүүхдүүд дээрэлхэгч болох эрсдэлтэй болдог, эцэг эхчүүд нь хүүхдээ ойлгож сонсдоггүйн улмаас уураа бусдад гаргадаг зэрэг нь үе тэнгийн дээрэлхэлт үүсэх хүчин зүйл болдог талаар онцолсон байна. Мөн үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх арга зам нь бусдыг хүндэтгэх, асуудлыг олуулаа шийдэх, хүчирхийллийг нуух, чимээгүй байхаас татгалзах гэж дүгнэжээ.

Эссэ бичлэгийн уралдаанд 28 сурагч бүтээлээ ирүүлснээс тэргүүн байрт Тэмүүлэл эрдэм сургуулийн 11 дүгээр ангийн сурагч О.Лхагвасүрэн, дэд байрт Мэргэд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Бямбадолгор, Тэмүүлэл-Эрдэм сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Жавзмаа нар шалгарсан байна. 

Өвөрхангай аймгийн прокурорын газраас эссэ бичлэгийн уралдааны шилдэг эссэнүүдийг орон нутгийн Uvurkhangai news network (unn.mn) пэйж хуудаст нийтэлж, олон нийтэд хүргэжээ.