Өвөрхангай аймгийн прокурорын газраас “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд тус аймгийн боловсрол, шинжлэх ухааны газар болон Цагдаагийн газартай хамтран бага насны хүүхдийг жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалахад эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “НАНДИН ТОЙРОГ” арга хэмжээг эхлүүллээ.
Өвөрхангай аймгийн прокурорын газраас аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ажиллаж, улсын байцаагч, эрх бүхий албан тушаалтнуудтай зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч буй нийтлэг алдаа, дутагдал, тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.
Эрүүгийн хэрэг болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа мөрдөгч, эрх бүхий алба хаагчдыг сурган дадлагажуулах, нийтлэг гарч байгаа алдаа дутагдлыг арилгах зорилгоор нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар