Өвөрхангай аймгийн прокурорын газраас хүүхдийн эсрэг болон хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хүүхдийн эрхийн хууль тогтоомжийг таниулан суралтчлах нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.
Өвөрхангай аймгийн прокурорын газраас “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд тус аймгийн боловсрол, шинжлэх ухааны газар болон Цагдаагийн газартай хамтран бага насны хүүхдийг жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалахад эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “НАНДИН ТОЙРОГ” арга хэмжээг эхлүүллээ.
Өвөрхангай аймгийн прокурорын газраас прокурорын байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор тус аймагт үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч нартай уулзалт зохион байгууллаа.
Өвөрхангай аймгийн прокурорын газраас аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ажиллаж, улсын байцаагч, эрх бүхий албан тушаалтнуудтай зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч буй нийтлэг алдаа, дутагдал, тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.
Эрүүгийн хэрэг болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа мөрдөгч, эрх бүхий алба хаагчдыг сурган дадлагажуулах, нийтлэг гарч байгаа алдаа дутагдлыг арилгах зорилгоор нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар